|
|
Ерөнхий захирлын мэндчилгээ Язгууртан гаралт эрхэм Монголчуудаа. Та бүхний түмэн амар амгаланг айлтгая. Манай компаниас санаачлан хэрэгжүүлж буй “МонҮндэс” Хөтөлбөр нь ард түмний дунд өрнүүлж буй улс эх орныхоо хөгжил дэвшлийг өөрөө өөрсдөө тодорхойлсон оюун санаа, үзэл бодол , үйл хэргийн хувьсал дагуулсан их аян билээ.Энэхүү хөтөлбөрийн нэгэн хэсэг болох “МонҮндэс44” төсөл арга хэмжээг танд болон танай гэр бүлд өргөн барьж байгаадаа бид талархалтай байна. “МонҮндэс44” төслөөр дамжуулан та монгол уламжлалт арга технологи, ур ухаанаар бүтсэн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний гайхамшигийг мэдрээд зогсохгүй, өөрийн гэр бүлдээ орлогын цоо шинэ, тогтвортой сувгийг бий болгох юм. Тиймээс Хөх толбот Монгол хүн бид нэгдэн нийлж жинхэнэ Баялаг бүтээх цаг нэгэнт ирсэн гэдгийг бахархалтайгаар уриалж байгаадаа баяртай байна. Та болон танай гэр бүлд Мөнх хөх Тэнгэрийн хувь хишиг хур мэт үргэж бууж байхын өлзийтэй ерөөлийг эрүүл энхийн хамт хүсэн ерөөе! ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ: /БОРЖИГОН овогт ДАМБЫН ОЮУНЧИМЭГ/ “Аливаа хөгжил дэвшил дотроосоо эхлэн явагддаг зарчимтай байдаг. Тиймээс “МонҮндэс44” Хөтөлбөр нь аминчирхаж өөриймсөг хандсан үзэл бодлоор бус Монгол хүн өөрсдийн хөгжлийн чиг хандлагаа тодорхойлж байгаа ухамсар, оюун санааны хувьсал дагуулсан үндэсний хэмжээний хөтөлбөр юм.” Хөтөлбөрийн хамт олон... Шинэ мэдээ
Мэндчилгээ 1 сар 6 өдрийн өмнө
Эрхэм хүндэт гишүүд дэмжигч та бүхэндээ айлчлан ирж буй шинэ ондоо амжилт бүтээлээр арвин баялаг, аз хиймориор дүүрэн жаргалтай явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Та бүхнийг хүндэтгэсэн:
ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ: /БОРЖИГОН овогт ДАМБЫН ОЮУНЧИМЭГ/
2010 оны шилдэгүүд тодорлоо 1 жил 1 сарын өмнө
Өнгөрсөн хугацаанд Хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын 21 аймаг Улаанбаатар хотын 9 дүүрэг болон гадаадын 1 улсад үйл ажиллагаагаа өргөжүүлэн өдгөө хот хөдөөд 33 салбар төвүүдтэй болоод байна. “Монголын Эмэгтэйчүүдийн Академи” болон “Соёл Урлагийн Академи”-аас 2008-2010 оны турш дахь нийгмийн бүхий салбар дахь манлайлагч эмэгтэйчүүдээ өргөмжлөн тодрууллаа. 1 жил 1 сарын өмнө
![]() Монгол улсын шинжлэх ухаан, соёл урлаг , боловсрол, хуулийн байгууллага гэх мэт нийгмийн бүхий л салбарын эмэгтэй манлайлагч нарыг тодруулах арга хэмжээ 2 жилд нэг удаа явагддаж Хатан өргөмжлөл олгодог билээ. Багануур дүүрэг дахь “Мон Үндэс44" 1 жил 1 сарын өмнө “Мон Үндэс44” төслийн албан ёсны салбар Багануур дүүрэгт үйл ажиллагаагаа эхлээд 1 жилийнхээ ойн босгон дээр ирээд байна. Багануур хотын хөдөлмөрч ард иргэд жижиг дунд үйлдвэрлэл болон өрхийн үйлдвэрлэгч нарыг эрчимтэй дэмжих үйл ажиллагаанд идэвхи зүтгэлтэй оролцож гишүүд дэмжигчдийн тоо 400-д хүрээд байна. дэлгэрэнгүйБагануур дүүрэг дахь “Мон Үндэс44” төслийн 08-р салбарийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болон , шинэ жилийн баярын цэнгүүн боллоо. 1 жил 1 сарын өмнө “Мон Үндэс44” төслийн албан ёсны салбар Багануур дүүрэгт үйл
ажиллагаагаа эхлээд 1 жилийнхээ ойн босгон дээр ирээд байна. Багануур
хотын хөдөлмөрч ард иргэд жижиг дунд үйлдвэрлэл болон өрхийн үйлдвэрлэгч
нарыг эрчимтэй дэмжих үйл ажиллагаанд идэвхи зүтгэлтэй оролцож гишүүд
дэмжигчдийн тоо 400-д хүрээд байна. дэлгэрэнгүйШинэ бараанууд
|
Санал асуулга |